6 дугаар зүйл. Бусад дэмжлэг

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Бусад дэмжлэг

6.1.Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дараах дэмжлэг үзүүлнэ:

6.1.1.бүтээн байгуулалтад оролцох ажиллах хүч, мэргэжилтэн гадаадаас авахтай холбогдсон харилцааг энэ хуулийн 3.3-т заасан журмаар зохицуулах;

6.1.2.газрын доорх усны нөөцөд улсын төсвийн хөрөнгөөр судалж тогтоосон газрын доорх усны нөөцийн эрэл, хайгуул, судалгааны зардлын төлбөрөөс Газрын тос боловсруулах үйлдвэрийг чөлөөлөх;

6.1.3.барилга угсралтад шаардлагатай машин механизм, техник, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, түүхий эд, бараа материалын тээвэрлэлтийг энэ хуулийн 3.3-т заасан журмаар зохицуулах;

6.1.4.Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойн аюулгүй байдал, харуул хамгаалалтыг энэ хуулийн 3.3-т заасан журмаар зохицуулах;

6.1.5.барилга угсралтад шаардагдах машин механизм, техник, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, түүхий эд, бараа материалыг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ Гаалийн тухай хуульд заасны дагуу гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлтийг хийх;

6.1.6.Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой барих, газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахад орон нутгийн удирдлагаас дэмжлэг үзүүлэх.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.