БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Монгол Улсын хууль · 9 зүйл · хүчин төгөлдөр
- 1 дугаар зүйлБанк Банкны тухай хуулийн 4.2 болон 36.1-д заасан шаардлагыг хэрэгжүүлэх хугацаа, үнэт цаасаа нийтэд нээлттэй болон хаалттай хүрээнд санал болгох төлөвлөгөө, хувьцааны үнийн төсөөлөл, боломжит хөрөнгө оруулагчдын тандан судалгаа зэргийг тусгасан төлөвлөгөөг баталж 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөрт багтаан Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлнэ.
- 2 дугаар зүйлБанкнаас ирүүлсэн төлөвлөгөө нь хэрэгжих боломж хязгаарлагдмал, үндэслэлгүй, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан журмын шаардлага хангаагүй бол Санхүүгийн зохицуулах хорооны саналыг үндэслэн Монголбанк шаардсанаар банк төлөвлөгөөг өөрчилнө.
- 3 дугаар зүйлБанкийг нээлттэй хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг энэ хуульд нийцүүлэн өөрчлөх, энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах хянах түр журмыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран батална.
- 4 дугаар зүйлЭнэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан банк 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор холбогдох хуулийн дагуу компанийн хэлбэрээ өөрчилсөн байна. /Энэ зүйлд 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
- 5 дугаар зүйлЭнэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан банк Банкны тухай хуулийн 36.1-д заасан шаардлагыг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хангасан байна. /Энэ зүйлд 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
- 6 дугаар зүйлМонголбанк энэ хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй банкинд энэ зүйлд заасан арга хэмжээг авахдаа тухайн зөрчил, дутагдал, үүссэн нөхцөл байдал, шаардлагад тохирсон арга хэмжээг авах зарчмыг баримтална.
- 7 дугаар зүйл2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр банк байгуулах тусгай зөвшөөрөлтэй, Засгийн газраас үүсгэн байгуулсан банкийг энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан хугацаанд банкны хэлбэрийг өөрчлөх арга хэмжээг Засгийн газар авч хэрэгжүүлнэ.
- 8 дугаар зүйлБанкны тухай хуулийн 24.1.5 дахь заалт, 29.1, 31.2, 33.1 дэх хэсэгт Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар оруулсан өөрчлөлтийг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс дагаж мөрдөнө.
- 9 дугаар зүйлЭнэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.