2 дугаар зүйл. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүн томилогдох, эсхүл сонгогдох хүртэлх хугацаанд 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр баталсан Шүүхийн захиргааны тухай хуулийн дагуу томилогдсон Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн ёс зүйн хороо, Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17.1.2-т заасан үндэслэлээр шүүгчийн бүрэн эрх нь түдгэлзсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний шүүгчийн бүрэн эрх Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн дараагийн гишүүн сонгогдсоноор сэргээсэнд тооцно.

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

2 дугаар зүйл. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүн томилогдох, эсхүл сонгогдох хүртэлх хугацаанд 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр баталсан Шүүхийн захиргааны тухай хуулийн дагуу томилогдсон Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн ёс зүйн хороо, Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17.1.2-т заасан үндэслэлээр шүүгчийн бүрэн эрх нь түдгэлзсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний шүүгчийн бүрэн эрх Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн дараагийн гишүүн сонгогдсоноор сэргээсэнд тооцно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.