12 дугаар зүйл. Хүний эрх хамгаалагчийн хорооны нэгж
12.1.Хорооны гишүүнд туслах чиг үүрэг бүхий орон тооны нэгж ажиллах бөгөөд бүтэц, орон тоог Комисс батална.
12.2.Хорооны нэгжийн ажилтан төрийн захиргааны албан хаагч байна.
12.3.Хорооны нэгж нь Комиссын Тамгын газарт харьяалагдах бөгөөд зөвхөн энэ хуулийн 10.3-т заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.