24 дугаар зүйл. Хоршоонд гишүүний оруулсан хувь хөрөнгө
24.1.Хоршооны гишүүн хоршоонд эд хөрөнгө, мөнгөн хөрөнгө, хөдөлмөр оролцоо, ажил, үйлчилгээ, оюуны өмчийн хэлбэрээр хувь хөрөнгө оруулж болно.
24.2.Хоршооны гишүүний хоршоонд оруулах хувь хөрөнгийн дээд хэмжээ тухайн анхан шатны хоршооны өөрийн хөрөнгийн 15 хувь, дундын хоршооны өөрийн хөрөнгийн 49 хувиас хэтрэхгүй байна. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
24.3.Хоршооны гишүүний хоршоонд оруулах хувь хөрөнгийн хэлбэр, хэмжээг хоршооны дүрмээр энэ хуулийн 24.2-т заасны дагуу тогтооно.
24.4.Хоршооны эд хөрөнгөөс хоршооны гишүүнд оногдох хувь нь гишүүний оруулсан нийт хувь хөрөнгө, тухайн гишүүнд ногдох хоршооны жилийн ашиг, алдагдлын зөрүүг тооцсон дүнтэй тэнцүү байна.