36 дугаар зүйл. Хоршооны дарга

ХОРШООНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · энэ зүйлийг 2024-04-19-нд хүчингүй болсонд тооцсон

Энэ зүйлийг 2024-04-19-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон. Доорх эх бичвэр нь түүхэн хувилбар байж болзошгүй — legalinfo.mn дээрх албан хувилбарыг шалгана уу.

36.1.Хоршооны дарга нь Тэргүүлэгчдийн дарга байна.

36.2.Хоршооны дарга хоршооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

36.3.Хоршооны дарга Тэргүүлэгчдийн хуралдааныг даргалж, хуралдааны шийдвэрт гарын үсэг зурж баталгаажуулна.

36.4.Хоршоог төлөөлөх итгэмжлэлд хоршооны дарга гарын үсэг зурна.

36.5.Тэргүүлэгчдийн санал болгосноор хоршооны дарга нь гүйцэтгэх захирлыг томилж, түүнтэй гэрээ байгуулна.

36.6.Дундын хоршооны даргаар аль нэг гишүүн хоршоо болон хуулийн этгээдийн удирдлага давхар ажиллахыг хориглоно. /Энэ хэсгийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.