41 дугаар зүйл. Хоршооны гүйцэтгэх удирдлага
41.1.Хоршоо өдөр тутмынхаа үйл ажиллагааг хэрэгжүүлэх гүйцэтгэх удирдлагатай байж болно.
41.2.Гүйцэтгэх удирдлагыг хоршооны гүйцэтгэх захирал, эсхүл хоршооны дарга тэргүүлнэ.
41.3.Гүйцэтгэх удирдлагад хоршооны гишүүн бус этгээдийг гэрээгээр ажиллуулж болно.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ ХОРШООНЫ ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА, ХОРШООЛЛЫН НЭГДСЭН БА ХОРШООДЫН ХОЛБООНЫ БҮРЭН ЭРХ