43 дугаар зүйл. Нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын бүрэн эрх

ХОРШООНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

43 дугаар зүйл. Нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын бүрэн эрх

43.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хоршооны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

43.1.1.хоршоог хөгжүүлэх, шаардагдах санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

43.1.2.хуульд заасан бусад бүрэн эрх.

43.2.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хоршооны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

43.2.1.хоршоог дэмжих, хоршооны үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

43.2.2.хоршооны бараа, бүтээгдэхүүний борлуулалт болон хоршоод үйл ажиллагааны чиглэлээр хорших, харилцан уялдаатай хамтын ажиллагааг дэмжих ажлыг зохион байгуулах;

43.2.3.хуульд заасан бусад бүрэн эрх.

44 дүгээр зүйл.Хоршоодын холбоо

44.1.Хоршоод үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу эвлэлдэн нэгдэж, хоршоодын холбоо байгуулж болно. Хоршоо нь хоршоодын холбооны гишүүн байна.

44.2.Хоршоодын холбоо нь гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.