50 дугаар зүйл. Татан буулгах комисс томилох, татан буулгах
50.1.Хоршоог татан буулгах ажлыг Иргэний хуулийн 32.2-т заасныг үндэслэн энэ тухай шийдвэр гаргасан этгээдийн томилсон комисс эрхлэн гүйцэтгэнэ.
50.2.Татан буулгах комиссыг бүх гишүүдийн хурлаас томилж чадаагүй бол Хяналтын зөвлөл томилно.
50.3.Татан буулгах комисс байгуулсан этгээдийн шийдвэрээр шаардлагатай гэж үзвэл тухайн комиссыг хугацаанаас нь өмнө татан буулгаж болно.