54 дугаар зүйл. Хөрөнгө хуваарилахыг хориглох хугацаа
54.1.Хоршооны өр төлбөртэй холбоотой нэхэмжлэлийг Иргэний хуулийн 32.5-д заасан дарааллаар барагдуулна.
54.2.Хоршоонд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд хүндэтгэн үзэх шалтгаанаар нэхэмжлэл гаргаагүй бол түүнд төлбөл зохих төлбөрийг нэгэн адил хуваарилна.
54.3.Төлбөрийн талаар маргаантай бол тухайн этгээдэд ногдох хэсгийг тусгаарласны дараа үлдсэн эд хөрөнгийг хоршооны гишүүдэд хуваана.