6 дугаар зүйл. Хоршооны хэлбэр, үйл ажиллагааны чиглэл

ХОРШООНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Хоршооны хэлбэр, үйл ажиллагааны чиглэл

6.1.Хоршоо анхан шатны болон дундын гэсэн хэлбэртэй байна.

6.2.Анхан шатны хоршоог ес ба түүнээс дээш иргэн хамтран байгуулж болно.

6.3.Хоршоо болон хуулийн этгээд хамтарч дундын хоршоо байгуулж болно. Дундын хоршооны гишүүдийн 51-ээс доошгүй хувь нь хоршоо байна.

6.4.Дундын хоршооны эрх зүйн зохицуулалт нь энэ хуульд заасан хоршооны нийтлэг зохицуулалттай адил байна.

6.5.Хоршоо хууль тогтоомжоор хориглоогүй, хоршооны дүрэмд заасан үйл ажиллагаа явуулна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ ХОРШООГ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.