8 дугаар зүйл. Үүсгэн байгуулах гэрээ
8.1.Хоршоог үүсгэн байгуулагчид хоршоо үүсгэн байгуулах талаар гэрээ байгуулж, уг гэрээнд хоршооны зорилго, үүсгэн байгуулагчдын оруулах хувь хөрөнгийн хэмжээ, эрх, үүрэг, хариуцлага зэргийг тусгана.
8.2.Хоршоог улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсгэн байгуулах гэрээ дуусгавар болно.