1 дугаар зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь санхүүгийн зах зээлийн зохистой хөгжлийг дэмжих хүрээнд банк, эрх бүхий хуулийн этгээдээс иргэн, хуулийн этгээд, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээдэд үзүүлэх мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.