12 дугаар зүйл. Хууль хэрэглэх журам

ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Хууль хэрэглэх журам

12.1.Энэ хуулийн 4, 5, 6, 7, 8 дугаар зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, прокурорын тогтоол, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах тухай шийтгэх хуудас зэргээр тогтоогдсон байна.

12.2.Энэ хуулийн 4.1, 5.1, 5.2, 5.3, 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу өршөөлд хамааруулах үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, энэ хуулийн 8.1, 8.2-т заасны дагуу өршөөлд хамааруулах үндэслэлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу тогтоосон байна.

12.3.Энэ хуулийн 4.1-д заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шалган тогтоосон байна.

12.4.Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно.

12.5.Энэ хуулийн 4, 6, 7 дугаар зүйлд заасан шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх гаргана.

12.6.Энэ хуулийн 4.2, 6.5-д заасны дагуу хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь тухайн хохирлын хэмжээгээр маргах эрхийг хязгаарлахгүй.

12.7.Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс шийдвэр гаргахгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно.

12.8.Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно.

12.9.Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд прокурор, оролцогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гомдол, эсэргүүцэл гаргаж болно.

12.10.Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ.

12.11.Хүн, хуулийн этгээд зөрчлийн шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрч, зохих журмын дагуу гомдол гаргасан бол зөрчлийн хэргийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хянан хэлэлцэж шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ.

12.12.Зөрчил үйлдсэн болон зөрчлийн шийтгэл хүлээсэн хүн, хуулийн этгээд, яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна.

12.13.Энэ хуулийн 6.2, 6.3-т заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэнөсвөр насны хүндоногдуулсан ялаас хасахад түүнийэнэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлийг баримталж,энэ хуулийн 7.3-т заасны дагууэдлээгүй үлдсэнхорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход энэ хуулийн 12.12-т заасан өршөөлдхамааруулахзохицуулалт хамаарахгүй.

12.14.Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуухорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно.

12.15.Энэ хуулийн 8.1-д заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох, баривчлах, эрх хасах шийтгэлийн гүйцэтгээгүй байгаа, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлдсэн хэсгийг өршөөн чөлөөлөх шийдвэрийг шийтгэл оногдуулсан шүүгч, эсхүл эрх бүхий албан тушаалтан гаргана.

12.16.Энэ хуулийн 8.2-т заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан гаргана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.