6 дугаар зүйл. Ялаас өршөөн хасах
6.1. 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл/, Хүн хулгайлах /Эрүүгийн хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.
6.2. 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах /Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйл/,Баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлж хүнийг алах/Эрүүгийн хуулийн 10.3 дугаар зүйл/,Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх /Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйл/,Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/, Хүн хулгайлах /Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Хүнийг хүчээр алга болгох /Эрүүгийн хуулийн 13.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг/, Заналхийлэх /Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/,Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх/Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг/,Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх/Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/,Хүний цус, эс, эд, эрхтнийг шаардлага хангаагүйнөхцөлд бэлтгэх, шилжүүлэн суулгах/Эрүүгийн хуулийн 15.4 дүгээр зүйл/,Хууль бусаар үр хөндөх/Эрүүгийн хуулийн 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх /Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/,Эд хөрөнгө устгах, гэмтээх/Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/,Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хамгаалахад хайнга хандах /Эрүүгийн хуулийн 20.6 дугаар зүйл/, Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнснийбүтээгдэхүүн худалдах, түгээх /Эрүүгийн хуулийн 20.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/,Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах/Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/,Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/,Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюултайгаар халдах/Эрүүгийн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/,Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц,агаарын хөлгийн хөдөлгөөнд аюул учруулах/Эрүүгийн хуулийн 27.2 дугаар зүйл/,Төмөр замын, агаарын, усан замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчих/Эрүүгийн хуулийн 27.3 дугаар зүйл/,Осол, зөрчилд өртсөн агаарын хөлгийн бодит хяналтын хэрэгслийг устгах, гэмтээх/Эрүүгийн хуулийн 27.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/,Агаарын навигацийн тоног төхөөрөмжийг устгажгэмтээх, нислэгийн хөдөлгөөнд саад учруулах/Эрүүгийн хуулийн 27.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/,Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүйбайдал, ашиглалтын журам зөрчих/Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.
6.3.Өсвөр насны хүн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасанХулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл/, Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл/, Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйл/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл/, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.
6.4.Шүүх энэ хуулийн 6.2, 6.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол торгох ялын арван таван нэгжийг, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож ялтны эдлээгүй буюу гүйцэтгээгүй хорихоос өөр төрлийн ялаас энэ хуулийн 6.2, 6.3-т заасан хэмжээгээр дүйцүүлэн хасна.
6.5.Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу ялаас хасуулах ялтан энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна.