30 дугаар зүйл. Соёлын орчин, орон зайг хөгжүүлэх

СОЁЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

30 дугаар зүйл. Соёлын орчин, орон зайг хөгжүүлэх

30.1.Аймаг, сум, нийслэл, дүүрэгт түүх, соёл, урлаг, эсхүл соёлын үнэт зүйлийг төлөөлж, илэрхийлэх соёлын орчин, орон зайг бүрдүүлж, хөгжүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

30.2.Энэ хуулийн 30.1-д заасан соёлын орчин, орон зайг бүрдүүлэх, хөгжүүлэх чиг үүргийг Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллага хэрэгжүүлнэ. Иргэн, хуулийн этгээд соёлын орчин, орон зайг бий болгох, санал санаачилгыг гаргаж, тухайн шатны Засаг даргад уламжлан шийдвэрлүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

30.3.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн онцлог бүхий соёлын орчин, орон зайг тодорхойлж, хот, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгаж, батална.

30.4.Түүх, урлаг,уран сайхны үнэт ач холбогдолтой, эсхүл өвөрмөц хийцтэй, үндэсний хэв загварыг хадгалсан салангид буюу цогцолбор барилга байгууламж, түүний тодорхой хэсэг, хөшөө, сүрлэг чимэглэлийн уран баримал, уран зургийн бүтээлийг хадгалж, хамгаална.

30.5.Энэ хуулийн 30.4-т заасан барилга байгууламж, хөшөө, урлагийн бүтээлийн жагсаалтыг Засаг даргын санал, эрдэм шинжилгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

СОЁЛЫН ЭДИЙН ЗАСАГ, ҮЙЛДВЭРЛЭЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.