5 дугаар зүйл. Соёлын бодлого, үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчим

СОЁЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Соёлын бодлого, үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчим

5.1.Соёлын бодлого, үйл ажиллагаанд дараах үндсэн зарчим баримтална:

5.1.1.үндэсний язгуур эрх ашигт нийцсэн байх;

5.1.2.нэгдмэл цогц, харилцан уялдаатай, бүх нийтийн оролцоонд тулгуурласан байх;

5.1.3.төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах;

5.1.4.судалгаа, шинжилгээнд үндэслэсэн, дэвшилтэт техник технологи, инновацад тулгуурласан байх;

5.1.5.ил тод, нээлттэй байх;

5.1.6.тэгш, хүртээмжтэй байх;

5.1.7.соёлын үйл ажиллагааны чиглэл, хэлбэрийг хөндлөнгийн оролцоогүй, чөлөөтэй сонгох.

СОЁЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТҮҮНИЙГ ЭРХЛЭХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.