171 дугаар зүйл. Ногоон хөгжлийг дэмжих сан /Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
171.1.Нийслэл нь ногоон хөгжлийг дэмжих сантай байна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
171.2.Ногоон хөгжлийг дэмжих сангийн хөрөнгийг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6.2-т заасны дагуу нэмэгдүүлж ногдуулах албан татварын орлого, хуулиар хориглоогүй бусад орлогоос бүрдүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
171.3.Ногоон хөгжлийг дэмжих сангийн хөрөнгийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгосон ногоон оноог мөнгөн хэлбэрт шилжүүлэхэд зарцуулна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
171.4.Энэ хуулийн 171.1-д заасан сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
171.5.Ногоон хөгжлийг дэмжих сангаас зээл олгох, өр, авлага үүсгэхийг хориглоно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./