27 дугаар зүйл. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Засгийн газартай харилцах
27.1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Засгийн газартай дараах журмаар харилцана:
27.1.1.Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах;
27.1.2.хуульд заасан чиг үүрэгтэй холбоотой асуудлаар Засгийн газарт санал тавих, Засгийн газрын хуралдаанд оролцох, байр сууриа илэрхийлэх, хууль санаачлахаас бусад өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг санаачлах, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнтэй шууд харилцах.