41 дугаар зүйл. Тусгай бүсийн Захирагч
41.1.Тусгай бүсийг дагуул хотод байгуулсан тохиолдолд тусгай бүсийн Захирагч нь тухайн дагуул хотын Захирагч байна.
41.2.Энэ хуулийн 41.1-д зааснаас бусад нутаг дэвсгэрт байгуулсан тусгай бүсийн Захирагчийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулснаар нийслэлийн Засаг дарга томилно. /Энэ зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./