13 дугаар зүйл. Зохиогчийн эд хөрөнгийн онцгой эрх
13.1.Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах эд хөрөнгийн онцгой эрх /цаашид "бүтээл ашиглах онцгой эрх" гэх/ эдэлнэ.
13.2.Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд дараах эрхийг хамааруулна:
13.2.1.хуулбарлах;
13.2.2.нийтэд түгээх;
13.2.3.нийтэд дамжуулах;
13.2.4.нийтэд тоглох;
13.2.5.нийтэд дэлгэж үзүүлэх;
13.2.6.түрээслүүлэх;
13.2.7.үүсмэл бүтээл болгон өөрчлөх.
13.3.Энэ хуулийн 13.2-т заасан онцгой эрхийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд хэрэгжүүлэхийг хориглоно.