2 дугаар зүйл. Зохиогчийн эрхийн хууль тогтоомж
2.1.Зохиогчийн эрхийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Оюуны өмчийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.