20 дугаар зүйл. Захиалгаар бүтээл туурвих

ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Захиалгаар бүтээл туурвих

20.1.Захиалгаар бүтээл туурвисан зохиогч бүтээлийнхээ хувьд амины эрх эдэлнэ.

20.2.Захиалгаар бүтээл туурвих зохиогч захиалагчтай хийсэн гэрээний дагуу бүтээл туурвиж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч гэрээнд заасан нөхцөлийн дагуу зохиогчид төлбөр төлөх үүрэгтэй.

20.3.Захиалгаар туурвисан бүтээл ашиглах онцгой эрхийг энэ хуулийн 20.2-т заасан гэрээнд захиалагч эдлэхээр заагаагүй бол бүтээл ашиглах онцгой эрхийг зохиогч эдэлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.