24 дугаар зүйл. Мэдээллийн сан ашиглагч этгээдийн эрх, үүрэг
24.1.Мэдээллийн сан үүсгэсэн этгээд мэдээллийн санг хууль ёсоор нийтэд түгээсэн бол хууль ёсны ашиглагч нь мэдээллийн санг ашиглахдаа мэдээллийн сан дахь бүтээлийн зохиогчийн эрх болон хамаарах эрхийг зөрчихгүй байх үүрэгтэй.
24.2.Хууль ёсны ашиглагч нь мэдээллийн сангийн хэвийн ашиглалт болон мэдээллийн сан үүсгэсэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх үүрэгтэй.
24.3.Хууль ёсны ашиглагч нь мэдээллийн сангийн тодорхой хэсгийг ашиглах эрх авсан бол зөвхөн тухайн хэсгийг ашиглах эрхтэй.
24.4.Мэдээллийн санг нийтийн аюулгүй байдлыг хангах, төрийн байгууллагын үйл ажиллагаанд ашиглах зорилгоор ашигласан, хөгжүүлсэн бол бүтээл ашиглах онцгой эрхийг зөрчсөнд тооцохгүй.
24.5.Мэдээллийн сангийн мэдээллийн зарим хэсгийг дахин давтах, системтэйгээр байршуулах, эсхүл хөгжүүлэхдээ мэдээллийн сан үүсгэсэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихийг хориглоно.