33 дугаар зүйл. Эрх шилжүүлэх гэрээ болон лицензийн гэрээ
33.1.Хамаарах эрх эзэмшигчийн онцгой эрхийг гэрээний үндсэн дээр бүрэн, эсхүл хэсэгчлэн бусад этгээдэд шилжүүлж болно. Эрх шилжүүлэх гэрээнд энэ хуулийн 35, 36 дугаар зүйлийг баримтална.
33.2.Хамаарах эрх эзэмшигчийн онцгой эрхийг лицензийн гэрээний үндсэн дээр бүрэн, эсхүл хэсэгчлэн бусад этгээдэд ашиглуулж болно. Лицензийн гэрээнд энэ хуулийн 35, 37 дугаар зүйлийг баримтална.