43 дугаар зүйл. Хувийн хэрэгцээнд зориулан бүтээлийг хэсэгчлэн ашиглах
43.1.Энэ хуулийн 43.2-т зааснаас бусад тохиолдолд хувь хүн өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд зориулан ашиг олох зорилгогүйгээр нийтийн хүртээл болсон бүтээлийг зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, төлбөргүйгээр хуулбарлаж болно.
43.2.Дараах бүтээлийг хуулбарлахад энэ хуулийн 43.1-д заасан нөхцөл хамаарахгүй:
43.2.1.байшин, барилга байгууламж бүхий архитектурын бүтээл;
43.2.2.компьютерын программ;
43.2.3.мэдээллийн сан.