55 дугаар зүйл. Зохиогч болон тоглогч уран бүтээлчийн амины эрхийг хамгаалах

ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

55 дугаар зүйл. Зохиогч болон тоглогч уран бүтээлчийн амины эрхийг хамгаалах

55.1.Бүтээлийн халдашгүй байдал болон зохиогчийн, эсхүл тоглогч уран бүтээлчийн амины эрхийг зөрчсөн тохиолдолд зохиогч болон тоглогч уран бүтээлч нас барсан бол түүний өв залгамжлагч, өв залгамжлагчгүй бол оюуны өмчийн байгууллага нь зөрчигдсөн эрхийг зохих журмын дагуу сэргээн тогтоолгох, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, эдийн бус гэм хорыг арилгуулахаар уг эрх зөрчсөн этгээдээс шаардах, шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.