57 дугаар зүйл. Зохиогчийн эрхийн тухай хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
57.1.Зохиогчийн эрхийн тухай хууль зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
57.2.Бүтээл ашиглах онцгой эрхийг зөрчсөнөөс учирсан эд хөрөнгийн хохирол болон эдийн бус гэм хорыг нөхөн төлүүлэх асуудлыг Иргэний хуулийн дагуу шийдвэрлэнэ.
57.3.Эрх нь зөрчигдсөн зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигч хүсэлт гаргасан тохиолдолд зөрчилтэй бүтээгдэхүүнийг хохирлын төлбөрт тооцон түүнд шилжүүлэх, хүсэлт гаргаагүй бол зөрчилтэй бүтээгдэхүүнийг устгах арга хэмжээ авна.
57.4.Энэ хуулийг зөрчиж, зохиогчийн эрхийн бүтээл болон хамаарах эрхийн объектыг хуулбарлахад ашигласан эд зүйл, техник хэрэгслийг хураан авч, улсын орлого болгоно.