72 дугаар зүйл. Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаанаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

72 дугаар зүйл. Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаанаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

/Энэ зүйлийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

72 .1.Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа нь энэ хуулийн 7.4-т заасан чиг үүргийн хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

72.1.1.хилийн боомтын хяналт, улс хоорондын тээврийн зохицуулалт, халдвар хамгаалал, аюулгүй байдлыг хангах зорилгоор шийдвэр гаргах, хууль сахиулах болон хилийн хяналтын байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагад үүрэг, даалгавар өгч биелэлтийг хангуулах;

72.1.2.улс хоорондын тээвэрлэгч, гадаад худалдаа эрхлэгчид үзүүлэх төрийн үйлчилгээ, хяналт шалгалтыг боловсронгуй болгох, шуурхай зохион байгуулах, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх саналыг Засгийн газарт танилцуулах;

72.1.3.Боомтын сэргэлтийн Үндэсний хорооноос өгсөн чиглэл, удирдамжийн хүрээнд өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гадаад улсын эрх бүхий байгууллагатай хуульд нийцүүлэн харилцаа тогтоож, хамтран ажиллах; /Энэ заалтад 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

72.1.4.шаардлагатай тохиолдолд хилийн хяналт шалгалтын дэгийн зохицуулалтыг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хил залгаа улстай тусгай хэлэлцээр байгуулах саналыг Засгийн газарт танилцуулах;

72.1.5.иргэн, хуулийн этгээдээс шаардлагатай мэдээ, мэдээллийг гаргуулан авах;

72.1.6.иргэн, албан тушаалтанд шаардлага тавих, байгууллага, объектод саадгүй нэвтрэх;

72.1.7.энэ хуулийн 72.1.1-д заасан үүрэг, даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлж, шийдвэрлүүлэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.