28 дугаар зүйл. Бүтээгдэхүүний загварын патентаар хамгаалагдах зүйл, шалгуур
28.1.Бүтээгдэхүүний загвар нь шинэ болон өвөрмөц шинжийг агуулсан бол патентаар хамгаалагдана.
28.2.Бүтээгдэхүүний загварын шийдэл нь анхдагч огноо, эсхүл давамгайлах огнооноос өмнө Монгол Улсад болон гадаад улсад нийтэд илэрхий болоогүй бол шинэ гэж үзнэ.
28.3.Бүтээгдэхүүний загварын шийдлийн гадаад гоо зүйн онцлог шинж чанар нь оюуны бүтээлч шинжийг агуулж байвал түүнийг өвөрмөц шинжтэй гэж үзнэ.
28.4.Бүтээгдэхүүний загварыг, эсхүл түүнд хамаарах мэдээллийг зохион бүтээгч буюу мэдүүлэг гаргагч өөрөө, эсхүл уг мэдээллийг шууд буюу шууд бусаар олж авсан этгээд мэдүүлэг гаргагчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд илэрхий болгосон хэдий ч мэдүүлэг гаргах эрх бүхий этгээд тэрхүү өдрөөс хойш зургаан сарын дотор уг бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлгийг оюуны өмчийн байгууллагад гаргасан бол энэ нь шинэ гэх шалгуурыг үгүйсгэх нөхцөл болохгүй бөгөөд мэдүүлэг гаргагч үүнийг нотлох үүрэгтэй.