30 дугаар зүйл. Бүтээгдэхүүний загварын патент олгохгүй зүйл
30.1.Дараах зүйлд бүтээгдэхүүний загварын патент олгохгүй:
30.1.1.бүтээгдэхүүний загварын шийдэл нь бүтээгдэхүүний техникийн болон үндсэн зориулалтад хамаарах бол;
30.1.2.бүтээгдэхүүний загвар нь бүртгэгдсэн барааны тэмдгээс бүрдсэн бол;
30.1.3.бүтээгдэхүүний загвар нь зохиогчийн эрхийг зөрчихөөр бол;
30.1.4.нийгмийн дэг журам, зан суртахуунд харш бол.