МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
Монгол Улсын хууль · 21 зүйл · хүчин төгөлдөр
- 1 дугаар зүйлХуулийн зорилт
- 2 дугаар зүйлМонгол Улсын 2022 оны төсвийн хууль тогтоомж
- 3 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2022 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа болон бусад байгууллага доор дурдсан орлого төвлөрүүлнэ: /Энэ зүйлийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
- 4 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2022 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 9,218,176.2 сая төгрөг байна. /Энэ зүйлд 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
- 5 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2022 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй эргэн төлөх үндсэн төлбөр төлнө:
- 6 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2022 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан төсөв зарцуулна:
- 7 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2022 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 11,599,233.6 сая төгрөг байна. /Энэ зүйлд 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ зүйлд 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
- 8 дугаар зүйлМонгол Улсын төсвийн хөрөнгөөр 2022 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 1,393,755.5 сая төгрөгөөр санхүүжүүлнэ. /Энэ зүйлд 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ зүйлд 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
- 9 дугаар зүйл"Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2022 оны төсвийн жилд 303,600.0 сая төгрөгийн эргэн төлөлт хийнэ.
- 10 дугаар зүйлТөсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2022 оны төсвийн жилд 751,713.6 сая төгрөгийн хэмжээтэй хөрөнгө хуримтлуулна. /Энэ зүйлд 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
- 11 дугаар зүйлТухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэй гаргасан зээллэг болон өрийн зохицуулалтын арга хэмжээнээс бусад 2022 оны төсвийн жилд төлөх Засгийн газрын өрийн үндсэн төлбөрийн хэмжээ 1,545,894.4 сая төгрөг байна. /Энэ зүйлд 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
- 12 дугаар зүйлЗасгийн газрын нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээ 2022 оны төсвийн жилд 5,849,421.3 сая төгрөг байна.
- 13 дугаар зүйлЗасгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль[3] болон "Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг"-т нийцүүлэн өрийн зохицуулалтын үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ.
- 14 дугаар зүйл2022 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт доор дурдсан хэмжээтэй санхүүгийн дэмжлэг олгоно: /Энэ зүйлийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
- 15 дугаар зүйл2022 оны төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт доор дурдсан хэмжээтэй орлого төвлөрүүлнэ: Энэ зүйлийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
- 16 дугаар зүйл2022 оны төсвийн жилд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих урсгал зарлага доор дурдсан хэмжээтэй байна: /Энэ зүйлийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
- 17 дугаар зүйл"Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2022 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт"-ийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
- 18 дугаар зүйл"Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтаар баталсугай.
- 19 дугаар зүйл"Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжүүлэх "Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн жагсаалт"-ыг 3 дугаар хавсралтаар баталсугай.
- 20 дугаар зүйл"Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс 2022 онд сумын Орон нутгийн хөгжлийн санд олгох урамшуулал"-ыг 4 дүгээр хавсралтаар баталсугай.
- 21 дугаар зүйлЭнэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.