ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2022 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
Татвар, төсөв, санхүү · 6 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗
1 дугаар зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Эрүүл мэндийн даатгалын санд 2022 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн хууль тогтоомж
2.1.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2022 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА
3 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын санд 2022 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлого төвлөрүүлнэ:
Д/д Орлогын төрөл Дүн /сая төгрөгөөр/ 1 Эрүүл мэндийн сайд 1,450,723.5 1.1 Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 1,450,723.5 Нийт орлого 1,450,723.5
4 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт 2022 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй эргэн төлөх төлбөр төлнө:
Д/д Төсвийн ерөнхийлөн захирагч Дүн /сая төгрөгөөр/ 1 Эрүүл мэндийн сайд 136,400.0
5 дугаар зүйл. 2022 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан төсөв зарцуулна:
Д/д Зарлагын төрөл Дүн /сая төгрөгөөр/ 1 Эрүүл мэндийн сайд 1,481,369.2 1.1 Эрүүл мэндийн байгууллагуудад олгох тусламж үйлчилгээний санхүүжилт 1,358,353.9 1.2 Эмийн санд олгох 67,306.2 1.3 Үйл ажиллагааны урсгал зардал 14,129.1 1.4 Нийгмийн даатгалын байгууллагад олгох 1,100.0 1.5 Бусад 480.0 1.6 Эрсдлийн сан 40,000.0 Нийт зарлага 1,481,369.2
6 дугаар зүйл. Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР