ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН 2022 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

Татвар, төсөв, санхүү · 5 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗

1 дугаар зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Ирээдүйн өв санд 2022 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн хууль тогтоомж

2.1.Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Ирээдүйн өв сангийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН 2022 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА

3 дугаар зүйл. Ирээдүйн өв санд 2022 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлого төвлөрүүлнэ: /Энэ зүйлийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Д/д Орлогын төрөл Дүн /сая төгрөгөөр/ 1 Монгол Улсын Ерөнхий сайд 535,148.8 1.1 Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 535,148.8 1.1.1 Ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд болон төрийн өмчийн үйлдвэрийн газрын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг 535,148.8 2 Сангийн сайд 926,588.9 2.1 Татварын ерөнхий газар 926,588.9 2.1.1 Ашигт малтмалын тухай хуульд заасан үүсмэл ордоос бусад орд ашигласнаас төсөвт төвлөрсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу Төсвийн тогтворжуулалтын санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувь 926,588.9 Нийт орлого 1,461,737.7 /Энэ зүйлийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4 дугаар зүйл. 2022 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан төсөв зарцуулна: /Энэ зүйлийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Д/д Зарлагын төрөл Дүн /сая төгрөгөөр/ 1 Сангийн сайд 1,461,737.7 1.1 Хүүхдийн мөнгөн хуримтлал 1,461,737.7 Үүнээс: Хүсэлт гаргасны дагуу мөнгөн хэлбэрээр олгох дээд хэмжээ 1,461,737.7 Нийт зарлага 1,461,737.7 /Энэ зүйлийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5 дугаар зүйл. Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.