ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН 2022 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Татвар, төсөв, санхүү · 2 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗

1 дугаар зүйл. 2022 оны төсвийн жилд Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7.1-д заасан эх үүсвэрээс Монгол Улсын 0-18 хүртэлх насны иргэн бүрд Төрийн санд хуримтлагдах мөнгөн хуримтлалын хэмжээг сар бүр 100,000 /нэг зуун мянга/ төгрөгөөр тооцох бөгөөд уг хуримтлалаас 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг сар бүр хүсэлтийн дагуу мөнгөн хэлбэрээр олгож болно. /Энэ зүйлд 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө./

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.