1 дугаар зүйл. Гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн дор дурдсан хоригдлыг тэдэнд шүүхээс оногдуулсан ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ:
1/арван зургаан насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэрэгт ял эдэлж байгаа;
2/арван дөрвөн насанд хүрээгүй гурав ба түүнээс дээш хүүхэдтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй буюу жирэмсэн эмэгтэйчүүд;
3/өөрийн шууд асрамжинд байгаа арван зургаа хүртэлх насны хагас өнчин хүүхэдтэй буюу өрх толгойлсон эмэгтэйчүүд;
4/арван найман насанд хүрээгүй этгээд, тавин тав, түүнээс дээш насны эмэгтэйчүүд, жар, түүнээс дээш насны эрэгтэйчүүд;
5/ял эдэлж байхдаа бие махбодио санаатайгаар гэмтээснээс бусад шалтгаанаар тахир дутуугийн нэг, хоёрдугаар зэрэгт орсон насанд хүрээгүй этгээд, эмэгтэйчүүд, жар, түүнээс дээш насны эрэгтэйчүүд.