5 дугаар зүйл. Дор дурдсан этгээдийг энэ хуульд заасан өршөөлд үл хамааруулна:

МОНГОЛЫН ТУЛГАР ТӨРИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛСНЫ 790 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЭТГЭЭД, ЭМЭГТЭЙЧҮҮД, ЖАР, ТҮҮНЭЭС ДЭЭШ НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭД ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Дор дурдсан этгээдийг энэ хуульд заасан өршөөлд үл хамааруулна:

1/цаазаар авах ял шийтгүүлсэн, уг ял нь уучлагдан хорих ялаар солигдсон;

2/онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон, гурав, түүнээс дээш удаа ял шийтгүүлсэн;

3/Монгол ардын хувьсгалын 70 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх турай БНМАУ-ын 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өршөөгдсөн болон түүнээс хойшхи хугацаанд зарлигаар уучлагдан хорих ялаас чөлөөлөгдсөний дараа гэмт хэрэг санаатай үйлдсэн;

4/төрийн эсрэг онц аюултай гэмт хэрэг /Монгол улсын Эрүүгийн хуулийн 60-68 дугаар зүйл/; зандалчлах /Эрүүгийн хуулийн 73 дугаар зүйл/; бусдыг санаатай алах /Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйл/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах /Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/; хүчиндэх /Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйл/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.