ТАРИМАЛ УРГАМЛЫН ҮР, СОРТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Хөдөө аж ахуй, хүнс · 2 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗
1 дугаар зүйл. Таримал ургамлын үр, сортын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнөх зургаан жилийн хугацаанд бүтээгдсэн модлог ургамал, дөрвөн жилийн хугацаанд бүтээгдсэн бусад ургамлыг бүтээгч нь хүсэлт гаргасан тохиолдолд энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хоёр жилийн дотор хянаж, сортын бүтээгчийн эрх олгон, хамгаалагдсан сортын бүртгэлд бүртгэнэ.
2 дугаар зүйл. Энэ хуулийг Таримал ургамлын үр, сортын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.