15 дугаар зүйл. Хамтын ажиллагаа
15.1.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх, түүнд хяналт тавих, шалгалт хийх эрх бүхий байгууллага нь эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах хүрээнд төрийн байгууллага, хүн, хуулийн этгээд, гадаад улсын ижил чиг үүрэгтэй, нууцлалын байдлаар адил түвшний байгууллага болон олон улсын байгууллагатай хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллаж болно.