4 дугаар зүйл. Нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."виртуал хөрөнгө" гэж аливаа улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэр, эсхүл Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгөнөөс бусад дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэнийн дижитал илэрхийлэл бүхий эдийн бус хөрөнгийг;
4.1.2."виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч" гэж энэ хуулийн 6.1-д заасан үйл ажиллагаа эрхэлж байгаа компанийг;
4.1.3."харилцагч" гэж виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээс үйлчилгээ авч байгаа этгээдийг;
4.1.4."холбогдох этгээд" гэж виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн эцсийн өмчлөгч, хуулийн этгээдийн хувьцааны тав, түүнээс дээш хувийг эзэмшдэг хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн нэгдлийг;
4.1.5."эцсийн өмчлөгч" гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д заасан хүнийг.