321 дугаар зүйл. Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /Энэ зүйлийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

321 дугаар зүйл. Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /Энэ зүйлийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

321.1.Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

321.1.1.хүн, хуулийн этгээдийн гаргасан үйлчилгээ авах хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэх, эрх бүхий байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэх, хүн, хуулийн этгээдэд хариу мэдэгдэх ажлыг шуурхай зохион байгуулах; /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

321.1.2.төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний талаар баталсан хууль тогтоомж, Засгийн газар болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэр, дүрэм, журмыг дагаж мөрдөх, хэрэгжилтийг зохион байгуулах; /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

321.1.3.өөрийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журмыг энэ хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн баталж, биелэлтийг хангуулах; /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

321.1.4.төрөөс үзүүлж байгаа үйлчилгээтэй холбоотой асуудлаар хүн, хуулийн этгээдэд зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах; /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

321.1.5.төрийн үйлчилгээ хүргэх ажлыг боловсронгуй болгох арга хэмжээг авах, бусад байгууллага, гадаад улсын байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

321.1.6.хүн, хуулийн этгээдийн гаргасан үйлчилгээ авах хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, шилжүүлэх, хариу мэдэгдэх үүрэг бүхий үндсэн болон бусад системтэй холбогдон ажиллах дэд системийг хөгжүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангах; /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

321.1.7.орон нутгийн хэмжээнд төрийн үйлчилгээг хүргэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах; /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

321.1.8.гадаад улсын туршлагад үндэслэн төрийн үйлчилгээ хүргэх ажилтнуудыг сургах, мэргэшүүлэх, харилцааны соёлыг дээшлүүлэх чиглэлээр сургалт, холбогдох бусад арга хэмжээг тогтмол зохион байгуулах, үйл ажиллагаанд нь хяналт тавих; /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

321.1.9.хуульд заасан бусад. /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

321.2.Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг нь суурь мэдээллийн сан хариуцсан төрийн байгууллагаас бусад төрийн байгууллагын энэ хуулийн 321.1-д заасан чиг үүргийг хариуцан хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

321.3.Энэ хуулийн 321.2-т заасан байгууллага нь орон нутагт салбар, нэгжгүй төрийн захиргааны болон Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын үйлчилгээг хариуцан хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

321.4.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүтэц, орон тоог баталж, нийслэл, орон нутаг дахь газар, хэлтэс, тасгийн даргыг томилж, чөлөөлнө. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

321.5.Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга нь энэ хуулийн 321.4 дэх хэсэгт заасны дагуу баталсан бүтэц, орон тооны хязгаарт багтаан тус байгууллагад ажиллах албан хаагчдыг томилж, чөлөөлж, орон нутаг дахь газар, хэлтэс, тасгийн бүтэц, орон тоог батална. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

321.6.Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын нийслэл, орон нутаг дахь газар, хэлтэс, тасгийн дарга нь тус байгууллагад ажиллах албан хаагчдыг томилж, чөлөөлнө. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

321.7.Энэ хуулийн 321.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд холбогдох төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга дэмжлэг үзүүлж ажиллана. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

321.8.Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасгаас хүн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны журам болон үйлчилгээний жагсаалтыг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

321.9.Энэ хуулийн 321.1.1, 321.1.6, 321.1.8-д заасан зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр бусад этгээдээр гүйцэтгүүлж болно. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.