37 дугаар зүйл. Шилжилтийн үеийн зохицуулалт
37.1.Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө нийтийн мэдээллийн системийг ашиглан үйлчилгээ үзүүлж байгаа хуулийн этгээд цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хугацаанд энэ хуульд заасан шаардлагыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
37.2.Энэ хуулийн 37.1-д заасан этгээд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор гэрээ шинэчлэн байгуулах хүсэлтийг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлж, гэрээ байгуулна.