13 дугаар зүйл. Мэдээллийн эзэн нас барсны дараа мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах
13.1.Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийн эзэн нас барсан, эсхүл нас барсанд тооцогдсон бол гэрээслэл, түүний гэр бүлийн гишүүн, хууль ёсны төлөөлөгчийн бичгээр өгсөн зөвшөөрлөөр түүнд хамаарах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
13.2.Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийн эзэн нас барснаас хойш 70 жил өнгөрсөн тохиолдолд хүний эмзэг мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад зөвшөөрөл шаардахгүй.