31 дугаар зүйл. Шилжилтийн үеийн зохицуулалт
31.1.Энэ хууль хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөс өмнө хуулиар зөвшөөрснөөс бусад мэдээлэл хариуцагчийн цуглуулсан биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийг устгана.
31.2.Энэ хуулийн 31.1-д заасан үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих ажлын хэсгийг Засгийн газрын шийдвэрээр байгуулна.