34 дугаар зүйл. Шилжилтийн үеийн зохицуулалт
34.1.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө гэрчилгээ олгож байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын дотор энэ хуульд нийцүүлэн тусгай зөвшөөрлөө шинэчлэх тухай хүсэлт гаргана.
34.2.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх хугацаанд хүн, хуулийн этгээдэд олгосон гэрчилгээг энэ хуульд нийцүүлэх арга хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигч хууль хэрэгжиж эхэлснээс хойш зургаан сарын дотор зохион байгуулна.