24 дугаар зүйл. Кибер аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Кибер аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

24.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, эсхүл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

24.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

24.3.Байгууллага, хуулийн этгээд нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаагаа гэрээний үндсэн дээр бусдад хариуцуулсан нь байгууллага, хуулийн этгээдийг энэ хуулийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.