3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь кибер аюулгүй байдлыг хангахтай холбоотой төр, хүн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг уялдуулан зохицуулах, зохион байгуулах, хяналтыг хэрэгжүүлэх харилцаанд үйлчилнэ.

3.2.Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээгээр дамжуулан үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд энэ хууль нэгэн адил үйлчилнэ.

3.3.Төрийн аудитын байгууллагаас аудит хийхтэй холбогдсон харилцаанд энэ хуулиар зохицуулсан мэдээллийн аюулгүй байдлын аудитын харилцаа хамаарахгүй.

3.4.Энэ хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөлтэй холбоотой энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.