91 дугаар зүйл. Кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх хуулийн этгээдийг бүртгэх /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
91.1.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасан үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч, хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан гэж үзвэл зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргаж, бүртгэлийн гэрчилгээ олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
91.2.Зөвшөөрөл хүсэгч өргөдөлд зөвшөөрлийн ангилал, түүнд холбогдох үйл ажиллагааны зорилго, үндэслэлийг тодорхой тусгах бөгөөд дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
91.2.1.зөвшөөрөлд тавигдах хуульд заасан нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичиг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
91.2.2.энэ хуулийн 8.2, 9.2, 9.3-т заасан нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичиг. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
91.3.Зөвшөөрлийн хугацаа нь зөвшөөрөл эзэмшигчийн орон тооны ажилтны олон улсын мэргэжлийн холбоо, стандартын байгууллага, эсхүл түүнтэй дүйцэхүйц байгууллагаас олгосон хүчин төгөлдөр зөвшөөрөл олгосон гэрчилгээний дуусах хугацаатай адил байна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
91.4.Зөвшөөрөл эзэмшигчийн орон тооны ажилтан өөрчлөгдсөн талаарх мэдээллийг тухай бүр цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэж, зөвшөөрөл олгосон гэрчилгээнд өөрчлөлт оруулсан бүртгэлийг хийлгэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
91.5.Энэ хуулийн 91.4-т заасан бүртгэлийг хийлгээгүй нь зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хүчингүйд тооцох үндэслэл болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТОГТОЛЦОО