16 дугаар зүйл. Төрийн байгууллага хоорондын гэрээ, санамж бичгийн хүрээнд Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлүүлэх

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Төрийн байгууллага хоорондын гэрээ, санамж бичгийн хүрээнд Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлүүлэх

16.1.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон гадаадын эрх бүхий байгууллага хоорондын гэрээ, хэлэлцээр, санамж бичигт заасан тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж болно.

16.2.Хүлээн авагч байгууллагатай хийсэн гэрээ, урилгыг үндэслэн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, политехник коллежийн суралцагчийг мэргэжлийн чиглэлээр гадаадад дадлагажуулах зөвшөөрлийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгож болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.