28 дугаар зүйл. Гадаад ажилтны хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах
28.1.Гадаад ажилтны хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг ажил олгогчийн хүсэлт, ажлын гүйцэтгэл, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны ангилал, цаашид ажиллуулах болсон үндэслэл, хуулиар хүлээсэн үүргийн биелэлтийг үндэслэн сунгаж болно.
28.2.Энэ хуулийн 21.2, 21.3-т зааснаас бусад гадаад ажилтан Монгол Улсад тасралтгүй хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн нийт хугацаа таван жилээс илүүгүй байна.